"ХААН Банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
"ХААН Банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.
Компанийн оноосон нэр: “ХААН Банк” ХК
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2025 оны 4-р сарын 24-ний өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 4-р сарын 04-ний өдөр
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
- Танилцуулах асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга
- “ХААН Банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах тухай танилцуулга
- 2024 оны чанаргүй зээлийг холбогдох эрсдэлийн сангаас хаасан тайлангийн танилцуулга
- “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК-ийн Банкны 2024 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн дүгнэлтийн танилцуулга
- Хэлэлцэх асуудал:
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
- ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга, 2025 оны зардлын төсвийг хэлэлцэж батлах
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэж батлах.
- Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг
- “ХААН Банк” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн танилцуулга
- ТУЗ-ийн 2024 оны ажлын тайлангийн танилцуулга
- ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийн танилцуулга
- “ХААН Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах шинэчилсэн төлөвлөгөө”-ний төсөл
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудас
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл
- Компанийн тухай хуулийн 65.6-д заасан шаардлагатай бусад баримт бичиг
Хувьцаа эзэмшигч Та 2025 оны 4-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
- Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
- Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк Цамхаг
- Хурал зохион байгуулах комиссын утас 75153333-3221; 99007781; 86588877, цахим шуудан investor_relations@khanbank.com
Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.